Монгол хүний оюун ухааныг сэргээх оюуны өндөр ач холбогдол бүхий “Төмрийн эрин, тулаан” хөлөгт тоглоомын нээлтийн үйл ажиллагаа 2022оны 11сарын 26-ны өдөр болно.

Энэхүү хөлөгт тоглоомыг зохион бүтээгч Цэндийн Баяраа: Өв соёл, үүх түүх, бидний зүрхэнд улс үндэс минь гэсэн сэтгэлтэй амьдрах дархлаа, буурал өвгөдийн бидэнд үлдээсэн агуу түүхийн замыг ажин судлан омогшиж үр хүүхэд хойч үедээ өвлүүлэн байх хамгаас чухал мөн чанарыг оюун сэтгэлгээнд хадгалах, амьд харилцааг үүсгэх зэрэг олон талын ач холбогдолтой энэхүү үйлсд өчүүхэн хувь нэмрээ оруулах болсондоо туйлаас баяртай байна.

Монголын нууц товчооны 254 р зүйлд 12-13-р зууны Монголчуудын тархай бутархай байдлыг тодорхойлсон
“Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Озолдон булаалдаж байв” гэсэн шүлэг байдаг. Тэрхүү шүлэг нь уг хөлөгт тоглоомыг зохион бүтээх үндэс болсон юм. Тухайн цаг үед хамаг Монголын овгууд өөр хоорондоо тэмцэлдэж цус асгарсан үймээн самуунт гал, ус, төмрийн эрин зуун байсан бөгөөд тоглоом тэр талаархи түүхийг багтааж нүүдэл суудал, дайн тулаан, олз ашиг, арилжаа наймаа болоод далд хүчний дайралт, тахилга хүндэтгэл гэхчлэн арга ухаан шаардах олон үйлдэлтэйгээр зохиогдсон. Нүүдэлчин дээдсүүд ангийн арьсийг арилжааны гол хэрэгсэл болгон наймаалцдаг байсны адил тоглогчид маань цуглуулсан арьсаараа сангаас өөрт хэрэгтэй мод, төмөр, усийг сольж аваад хариуцсан овгоо хүчирхэгжүүлж ялалтын төлөө тэмцэх учиртай. Бусдыгаа дийлэхийн тулд аян дайн хийх ч ялах хувь тавиланг 4 шагай үндсэндээ шийднэ.
Тоглоомын үйл явдал ган гачигтай нэгэн жил дөрвөн Монгол овог тус тусын нутгаас хүчирхэгжих гараагаа эхлүүлж байгаагаар эхэлдэг. Энэ нь өнөөгийн хүмүүст цэвэр усны үнэ цэнийг илүүтэй ойлгуулах хүсэл агуулсан болно. Тоглогчид ойр дотны хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна цахим орчноос хэсэгхэн ч болтугай холдон амьд харилцаатай байх ач тустай. Уг тоглоомыг тоглох явцад эртний нүүдэлчдийн цаг үеийн элдэв хөгжилтэй хуйвалдааныг хийх учир нь илүү сонирхолтой байх болно.



Энэхүү стратегийн хөлөгт тоглоом мэндэлсэнтэй холбогдуулан тэмцээн зохион байгуулна.
Шагнал
- Зооноос гарсан 8 оролцогчдод “Эвэрт Он Сэлуху” роман
- Финалын 4 тоглогчдод 500000 төгрөгний үнэ бүхий “Төмрийн эрин” тоглоом
- Тэргүүн байрын эзэн нэг роман, нэг тоглоом, 500000 төгрөгний шагналыг авна.
Хэзээ: 2022.11.26 Хаана: OWL ресторан 3,4 хороолол Хугацаа: 11:00-21:00
Холбогдох утас : 99191545