ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ “AVATAR: THE WAY OF WATER” КИНО 855 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГ ОЛЖЭЭ

“AVATAR: THE WAY OF WATER” КИНО 855 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГ ОЛЖЭЭ

by admin

ВАШИНГТОН. /NBC News/. Энэ сарын 16-нд нээлтээ хийсэн, Канадын найруулагч Жеймс Кэмероны “Avatar: The Way of Water” кино дэлхийн кинотеатруудаас 855 сая ам.долларын ашиг олжээ.

Үүний 254 сая ам.долларыг АНУ-ын зах зээлээс олсон байна. Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурсны улмаас Америкийн кинотеатруудын тасалбарын борлуулалт буурсныг шинжээчид онцолсон байна. 

Найруулагч Жеймс Кэмероны хэлснээр, одоогийн байдлаар олсон ашиг нь киног ашиг орлоготой гэж хэлэх хэмжээний талд нь ч хүрэхгүй байгаа аж. 

2009 онд дэлгэцнээ гарсан уг киноны нэгдүгээр анги дэлхийн бүх цагийн үеийн хамгийн их ашиг орлого олсон киногоор нэрлэгддэг бөгөөд дэлхий даяар 2.9 тэрбум гаруй ам.долларын ашиг олжээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ /https://montsame.mn/mn/read/310346 /

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00