ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ХЭТ ДООГУУР ИРГЭДИЙГ ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛНӨ

АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ХЭТ ДООГУУР ИРГЭДИЙГ ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛНӨ

by admin

УИХ-ын “Хуулийн мэдээллийн цаг” уулзалтын өнөөдрийнхөд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан оролцож, энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж буй Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. 

Хуульд сэтгэл санааны хохирлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх, шүүх шинжилгээний байгууллагын хараат бус байдлыг хангах зэрэг томоохон өөрчлөлтүүдийг тусгасан байна. Мөн нас барсан иргэний үнэлгээг хийх гурван аргачлалыг тусгаж өгсөн аж. Тухайлбал, нэгдүгээрт нас барсан иргэний суурь үнэлгээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөгөөр тогтоосныг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох, хоёрдугаарт монгол хүний дундаж наслалт эрэгтэй 67, эмэгтэй 65 гэж байгааг дунджаар 72 хэмээн тооцож, 22 настай иргэн нас барахад түүнд хөдөлмөр эрхлэх боломжтой 50 жил байсан гэж үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлэн 50 жилээр тооцох, гуравдугаарт гэмт хэргийн улмаас өнчирч хоцорсон хүүхдүүдэд дээрх аргачлалыг хоёр дахин нэмэгдүүлж олгох суурь үнэлгээг тус тус тусгасан аж. Өөр нэг чухал асуудал бол төлбөрийн чадваргүйгээсээ болж шүүх шинжилгээний дүгнэлтээ гаргуулж чаддаггүй, оройтдог, үүнээс болж хэрэг нь шийдэгдээгүй тохиолдлууд байдаг. Иймд,

1. Бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн хохирогч 

2. Насанд хүрээгүй хүүхэд

3. Амьжиргааны түвшин хэт доогуур иргэдийг цаашид шүүх шинжилгээний дүгнэлт, холбогдох зардлын төлбөрөөс чөлөөлөгдөхөөр зохицуулсан.

Түүнчлэн Шүүх шинжилгээний ерөнхий газрыг Засгийн газрын агентлаг болгосон ба шаардлагатай программ хангамж, техник технологийн шинэчлэл, шинжээчийн хараат бус байдлыг хангах, нийгмийн тодорхой асуудлыг шийдэж буй. Тухайлбал, долдугаар сарын нэгний өдрөөс эхлэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарт хэргийг тохиолдлын байдлаар хуваарилдаг тогтолцоо руу шилжинэ. Ингэснээр эрх бүхий албан тушаалтан эрх мэдлээ ашиглан, шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлдөг байдал зогсоно гэж үзжээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ https://montsame.mn/mn/read/311104

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00