ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ШАТАР СОНИРХОГЧДЫН УАШТ-НД ТҮРҮҮЛСЭН ОРОЛЦОГЧДОД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

ШАТАР СОНИРХОГЧДЫН УАШТ-НД ТҮРҮҮЛСЭН ОРОЛЦОГЧДОД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

by admin

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнд түрүүлсэн оролцогч нарт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр өргөмжлөл, медаль гардуулж, баяр хүргэлээ.

Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар сонирхогч оролцож швейцарь системээр өрсөлдсөн бөгөөд эмэгтэй ангилалд Баянгол дүүргийн Б.Анужин тэргүүн байр, Говь-Алтай аймгийн А.Нарансолонго хоёрдугаар байр, Сүхбаатар дүүргийн Г.Алтанзул гуравдугаар байр эзэлсэн юм.

Харин эрэгтэй ангилалд Дорнод аймгийн Б.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр, Баянгол дүүргийн Б.Мөнхсаруул хоёрдугаар байр, Хэнтий аймгийн Г.Тамир гуравдугаар байрт шалгарсан юм.

Төстэй мэдээ

1 Сэтгэгдэл:

whoiscall June 20, 2023 - 2:02 am

Thanks!

Хариулах:

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00