ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОХ АЧААНЫ МАШИНЫ ТҮР ЗӨВШӨӨЛИЙГ ЦАХИМААР АВДАГ БОЛЛОО

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОХ АЧААНЫ МАШИНЫ ТҮР ЗӨВШӨӨЛИЙГ ЦАХИМААР АВДАГ БОЛЛОО

by admin

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаартай оролцуулах түр зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо.

Түр зөвшөөрөл авах иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь www.smartcar.mn болон www.e-mongolia.mn веб сайтаар дамжуулан цахимаар хүсэлтээ илгээх юм. Түр зөвшөөрлийн материал илгээх зааврыг https://transport.ub.gov.mn/en/?page_id=4341 холбоосоор харах боломжтой. НИТХ-аас баталсан Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтай оролцуулах түр зөвшөөрөл олгох журмын дагуу B, C, CE ангиллын автомашинууд журамд заасан байршлууд дахь замын хөдөлгөөнд 8.00-21.00 цагийн хооронд оролцохдоо түр зөвшөөрөл авдаг.

Зөвшөөрлийг авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Аж ахуйн нэгж, байгууллага:

Хүсэлт гаргасан албан бичиг

Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар

Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, 4 талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/

Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

Тухайн компанитай хамтарч ажиллаж байгаа гэрээний хуулбар 

Хувь хүн:

Түр зөвшөөрөл авах хувийн хүсэлт

Цагийн хязгаарлалт тогтоосон гудамж зам руу зайлшгүй зорчих шаардлагыг нотлох

Баримт бичиг /ачаа тээвэрлэлтийн гэрээ гэх мэт/

Хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар

Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, дөрвөн талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/

Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэсэн бичиг баримтыг бүрдүүлэн илгээнэ.

Дээрх материалыг бүрэн илгээсэн тохиолдолд хүсэлтийг өдөрт нь шийдэх бөгөөд цахимаар авсан зөвшөөрлийг хэвлэн ашиглах боломжтой. Түр зөвшөөрлийн хураамжийг Q-Pay, интернэт банк, төлбөрийн бусад системээр Төрийн сангийн 100200051055 дансанд тушаах юм. 

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00