ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ MӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 1.8 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

MӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 1.8 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

by admin

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2022 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 29.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (6.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Үүнд валютын харилцах 2.6 (2.1 дахин) их наяд, валютын хадгаламж 936.9 (23.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Бага мөнгө (M1) мөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.3 (21.6 хувь) их наяд, өмнөх оны мөн үеийнхээс 691.9 (10.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 6.4 (88.5 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 831.1 (11.5 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.

Бага мөнгө /М1/ гэдэг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэрээр тооцогдоно. Бага мөнгө /М1/ = Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө + төгрөгийн харилцах дансан дахь мөнгө аж.

Бараг мөнгө өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 22.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1 (4.8 хувь) их наяд, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (5.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Бараг мөнгөний 12.6 (56.1 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 4.9 (21.9 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.9 (22 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах аж. Бараг мөнгө нь төгрөг болон гадаад валютын хадгаламж, валютын харилцах, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тооцогдоно. Бараг мөнгө = Төгрөг, гадаад валютын хадгаламж+валютын харилцах + цэвэршүүлсэн алтны харилцах + хадгаламжийн сертификат юм. 

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2022 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 96.1 (9.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 16.3 (1.5 хувь) тэрбум төгрөгөөр багасав.

Гадаад цэвэр актив дээрх хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.8 (3.5 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (34.6 хувь) их наяд төгрөгөөр багассан бол дотоод цэвэр актив 27.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 504.3 (1.9 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 3.1 (12.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ МОНЦАМЭ АГЕНТЛАГ https://montsame.mn/mn/read/311616

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00