СИДНЕЙ. /CSIRO/. Австралийн Шинжлэх ухаан, хэрэглээний судалгааны холбооны (CSIRO) эрдэмтэд атомын цахилгаан станцын ашигласан цөмийн түлшийг хянах робот систем бүтээжээ.
Энэхүү роботыг “CSIRO”-ын мэдээллийн технологийн салбар болох “Data61” хэмээх байгууллага Унгарын Datastart компанитай хамтран бүтээсэн байна. Уг робот нь атомын цахилгаан станцын ашигласан түлшийг хадгалах хэсэгт ажиллаж, хэмжилтийн багажийн мэдээллийг, мөн энэ хэсгийн дүрсийг шууд дамжуулж чадах гэнэ.
“Роботууд ашигласан түлшийг хянаж, дүн шинжилгээ хийхэд тусалж чадна гэдгийг туршилтууд харуулсан” гэж хөтөлбөрийн удирдагч Роси Аттвелл хэлжээ. “Энэхүү шинэ робот нь хяналтын үйл явцыг илүү аюулгүй, илүү чанартай болгоно. Одоо манай мэргэжилтнүүд “ашигласан цөмийн түлш хадгалах хэсэгт зарим үед 40 хэмээс дээш халуун нөхцөлд” ажиллаж гар төхөөрөмжөөр хэмжилт хийдэг байсныг шинэ технологи нэвтрүүлснээр хортой нөхцөлд ажиллаж буй хүнийг роботоор орлуулах боломжтой болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.