ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ЗУДЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ЗУДЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

by admin

 АНУ-ын Засгийн газар Монгол Улсад үүсээд буй зудын эрсдлийг бууруулах хүрээнд 100 мянган ам.долларын тусламжийг Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА) Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан олгохоор боллоо. Энэхүү тусламж нь эрсдэлтэй бүсийн малчин өрхөд мөнгөн тэтгэлэг хэлбэрээр очих юм. 

АНУ-ын Элчин сайд Ричард Буанган тусламжийн тухайд “Энэхүү арга хэмжээ нь монгол иргэдийг цаг уурын эрс тэс үзэгдэлд бэлтгэлтэй байх, хариу арга хэмжээ авахад нь туслах зорилгоор явуулж буй ажлуудын нэг бөгөөд нэрвэгдсэн малчдад боломж олгох, хөл дээрээ босоход нь тусалж буй хэлбэр юм” гээд тэрээр “Монгол Улсын стратегийн түнш, гуравдагч хөршийн хувьд бид хүнд хэцүү үед Монголын ард түмэнтэй цугтаа байх болно” гэлээ.

АНУ-ын Засгийн газар ОУХА-аараа дамжуулан эрсдэлт бүлгийн иргэдийн гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх чиглэлд туслалцаа үзүүлсээр ирсэн. 2010 оноос хойш ОУХА-аас 8 сая орчим ам.долларыг Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрт зарцуулжээ. Түүнчлэн ОУХА нь зуд болон байгалийн гамшгийг тэсвэрлэх байдлыг бэхжүүлэхийн тулд жилийн турш урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд МУЗН-ийн ажилтан албан хаагчдыг сургах, ОБЕГ-тай хамтран гамшигт үзэгдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, малын өвчлөлийн тандалтын чадавхийг бэхжүүлэх зэрэг гамшгийн эрсдэлийг бууруулах ажилд дэмжлэг үзүүлдэг аж.

/МОНЦАМЭ/ https://montsame.mn/mn/read/312313

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00