Өлзий багц нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин төгрөгийг хүчирхэгжүүлэх зорилго бүхий төсөл юм. Эдийн засгийн хүнд үед үндэсний үйлдвэрлэлийг дэмжин төгрөгийг гадагшаа биш дотооддоо эргэлдүүлэх мөн Хятадын элдэв чанаргүй барааны оронд хүнд хэрэгтэй, чанартай, хямд барааг ирсэн зочиддоо өгөх зорилготой.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар дунджаар нэг өрх нэг хүнд 8000-18000 төгрөгийн бэлэг өгөхөөр төлөвлөдөг байна. Монголчууд цагаан сараар 360 тэрбум төгрөгийг гадны зах зээл ялангуяа Хятад руу гаргадаг. Тэгэхээр энэ мөнгийг Монголдоо эргэлдүүлэх санал, санаачлагыг төслийн багийн дурдлаа.
Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэл, Ub comedy, Zoo, Hyb_org, Shambala, Hatun, Lhamour, Mongol made, Ub cab, Mplus, Sayan publishing, Hippo cards, Hand by Zaya, Галбингаа, МУАЖ Ш.Чимэдцэеэ, Төмрийн эрин, Hunnu fashion, Чингисийн музей, Гэрү, Тод оймс, Монос зэрэг байгууллагууд нэгдээд байна. 2 сарын 5 хүртэл хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүсийг бүртгэж байна. Дараах линкээр дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. https://www.facebook.com/olziiteibogts





