ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЗАГВАРЫН ТАЙЗНАА ГЭРЭЛТСЭН “ХАТУН”

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЗАГВАРЫН ТАЙЗНАА ГЭРЭЛТСЭН “ХАТУН”

by admin

Арабын Нэгдсэн Эмират Улсад энэ оны хоёр дугаар сарын сүүлээр зохион байгуулагдсан дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчдийн “Fashion Factor” тэмцээн шоу арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн Мисс, СТА Б.Гантогоо болон Өмнөд Солонгосын алдарт загвар зохион бүтээгч Grace Moon-ний урилгаар Fashion Factor загварын шоу, тэмцээнд сонгогдон, үндэсний үйлдвэрлэл “Эвсэг” кашмерийн Топ Донж коллекцийг сурталчилан “ХАТУН” агентлаг амжилттай оролцоод ирлээ.

Дэлхийн одуудын тухайлбал Бейонсе /Beyoncé /, Мадонна /Madonna/ зэрэг олны танилуудын хувцсыг урладаг дизайнеруудын цугласан энэхүү арга хэмжээнд улсаа төлөөлж оролцсон багийн бүрэлдэхүүнд:
• “Miss Mongolia Tourism Association ” – ийн тэргүүн, Мисс, СТА Б.Гантогоо
• “Эвсэг” кашмерийн захирал С. Алимаа
• “Хатун” агентлагийн захирал Б.Батдулам
• “Miss Universe Mongolia” тэмцээний 3-р байр, “Miss Tourism World 2017”, “Miss Talent Mra.Glam World” тэмцээний 1-р байрын өргөмжлөл, MNTM тэмцээний шилдэг оролцогч Мисс М. Дашбалжид
• “Хатун” агентлагийн Багш, загвар өмсөгч Б.Өэлүн
• “Хатун” агентлагийн загвар өмсөгч, фото модел Э. Намуужин
• “Хатун” агентлагийн загвар өмсөгч С. Амартүвшин нар багтжээ.

Энэхүү олон улсын үйл ажиллагаанд оролцсоноор “Хатун” агентлагийн хувьд Хүн бүр модел уриагаа, сургалтын чанараа бататгаж чадлаа. Хатун агентлагийн загвар өмсөгчид дэлхийн өндөр зэрэглэлийн моделлиудаас ур чадварын хувьд илүү байв. Тиймээс алдарт дизайнер Grace Moon дахин хамтран ажиллах санал тавьжээ.

Эрэгтэй модел С. Амартүвшин нь Дубайн топ моделтой хосын гараагаар сонгогдож, гараа бүрийнхээ салхийг хагалсан, Б. Өэлүнгийн хувьд Miss Univers-үүдтэй хамт мөр зэрэгцэн голлох гараануудыг үзүүлсэн, Э.Намуужины хувьд шилдэг дизайнеруудын бүтээлийг танилцуулсан зэрэг амжилтуудыг үзүүлж АНЭУ-ын загварын тайзнаа гэрэлтлээ.

Хатун төвийн захирал Б.Батдулам:
Бидний ар тал болсон эцэг эх, найз нөхөд, хамт олон, Boho брэнд, Язгуур брэнд, Hand made by Zaya брэнд, Бүжгийн багш н.Буянаа, Daybook номын дэлгүүрийн захирал Т.Цэнджаргал, Чингэлтэй дүүргийн ЖДҮ-ийн мэргэжилтэн н.Мягмаржав, шавь н.Оюун-Эрдэнэ нартаа баярласан талархсанаа илэрхийлье.

Мөн удаах өдрүүдэд нь Дубайн томоохон загварын шагнал гардуулах ёслол наадам болох “World fashion fectival awards” – т тусгай шагналын эзэд Cuppari Couture Dianacaramaci, Said Omari, Floracappuccifashion, Oksa_Milano зэрэг шилдэг дизайнеруудын хувцсыг өмсч өндрөөр үнэлэгдсэн байна.
Энэхүү арга хэмжээний үеэр Мисс СТА Б.Гантогоо болон Монголын багт зохион байгуулагч нарын зүгээс ” Шилдэг Соёлын Элч” /Best Culture Ambassador /шагналыг гардуулан өгсөн баярт үйл явдал тохиолджээ. Б.Гантогоо нь хоёр орны гүүр болон олон олон Монголчуудынхаа амжилтын үзүүрийг атгуулан өгдөг нийгмийн зүтгэлтэн билээ. Тиймээс энэ шагнал нүдээ олсон шагнал байлаа.

Төстэй мэдээ

1 Сэтгэгдэл:

нэргүй March 12, 2023 - 5:33 pm

So cool

Хариулах:

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00