ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ХОККЕЙН IV ДИВИЗИОНЫ ДАШТ ЭХЭЛЛЭЭ

ХОККЕЙН IV ДИВИЗИОНЫ ДАШТ ЭХЭЛЛЭЭ

by admin

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 23-нд 14:00 цагаас Филиппин-Индонез багийн тоглолтоор эхэлж, 17.30 минутад албан ёсны нээлтээ хийсэн юм.

ДАШТ Улаанбаатар хот дахь “Steppе Arena” мөсөн өргөөнд зохион байгуулагдаж байна. Монгол Улс анх удаа хоккейн Дэлхийн аварга шалгаруулах 4-р зиндааны тэмцээнийг зохиох эрхийг авч чадсан болохоор энэ удаагийн тэмцээнд үнэхээр ач холбогдол  өгч байгаа. Үүнийг ДАШТ-ий нээлтийг зорьж очсон хүн бүр харсан байх.

Тэмцээний эхний тоглолт Филиппин, Индонез улсын шигшээ багийн хооронд болж, 14:0  харьцаатайгаар Филиппиний баг өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Харин 18.00 цагаас болсон Монгол, Кувейт улсын багын хоорондох өрсөлдөөнд Монголын шигшээ баг 8:0 гэсэн онооны илүүрхлээр Кувейтийн хоккейчдыг хожлоо.

Тоглолтын хуваарь:

2023.03.25

14:00. Индонез – Кувейт

18:00. Филиппин – Монгол

2023.03.26

14:00. Кувейт – Филиппин

18:00. Индонез – Монгол

ЭХ СУРВАЛЖ:  /МОНЦАМЭ АГЕНТЛАГ

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00