ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ЭЛОН МАСК “ДЭЛХИЙН ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ ЭРХЭМ” ЦОЛОО ЭРГҮҮЛЭН АВЧЭЭ

ЭЛОН МАСК “ДЭЛХИЙН ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ ЭРХЭМ” ЦОЛОО ЭРГҮҮЛЭН АВЧЭЭ

by admin

ВАШИНГТОН. /Bloomberg/. Америкийн “Tesla”, “SpaceX”, “Twitter” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск хөрөнгийнхөө хэмжээгээр Францын “LVMH” группийн тэргүүн Бернар Арног гүйцсэнээр дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн цолоо эргүүлэн авсныг “Bloomberg Billionaires Index”-ийн тоо баримт харуулжээ.

Тодруулбал, цахилгаан автомашин үйлдвэрлэгч компанийнх нь хувьцаа тавдугаар сард 24 хувиар өссөнөөр И.Маскийн хөрөнгө энэ онд 40.3 хувиар өсөж, 192 тэрбум ам.долларт хүрсэн байна. 

2022 оны 12 дугаар сард 51 настай И.Маск “дэлхийн хамгийн чинээлэг эрхэм” цолоо 74 настай Б.Арнод алдсан юм. Б.Арногийн хувьд одоо 187 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр жагсаалтын хоёругаарт бичигдэж байна.

И.Маск нь “Tesla” компанийн хувьцааны 14 орчим хувь, “SpaceX”-ийн хувьцааны 40 гаруй хувийг эзэмшдэг бол Б.Арно “LVMH” группийн хувьцааны 60 орчим хувийг эзэмшдэг байна. 


Харин тэдний араас “Amazon” компанийг үүсгэн байгуулагч, 59 настай Жефф Безос 144 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр удаалжээ. 

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00