Жаргалант /МОНЦАМЭ/. Олон угсаатны соёлын биет бус өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх замаар соёлын өвийн дархлааг бий болгох зорилгоор Язгуур урлагийн төрлүүдээр сургалт зохион байгуулна.
Сургалт 6 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд уртын болон ардын богино дуу, уран нугаралт, хөөмий, бий биелгээ, икэл, морин хуур хөгжмийн төрлөөр өрнөх юм.
Иргэд язгуур урлагийн сонирхсон төрлөөрөө мэргэжлийн багштай сургалтад үнэ төлбөргүй суралцаж, цаашид урлаг, соёлын үйл ажиллагаанд оролцох бүрэн боломжтой.
Дээрх сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдэд Ховд аймгийн Жаргалант сумын багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд холбогдох мэдээллийг өгч бүртгэл хийж байна.
эх сурвалж: Монцамэ агентлаг