ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ТӨВ: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН “АЗ ЖАРГАЛЫН ӨРГӨӨ” ТӨВИЙГ НЭЭВ

ТӨВ: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН “АЗ ЖАРГАЛЫН ӨРГӨӨ” ТӨВИЙГ НЭЭВ

by admin

Зуунмод /МОНЦАМЭ/. Аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Аз жаргалын өргөө”-г өнөөдөр нээв.  

Өмнө нь “Ахмадын хороо”-ны зориулалтаар ашиглаж байсан тус барилгыг Засаг дарга Д.Мөнхбаатарын санаачилгаар “Холт интернэйшнл” Олон улсын байгууллагатай хамтран тохижуулжээ.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаад байсан байрны асуудлыг бүрэн шийдвэрлэж байгаа юм.

“Аз жаргалын өргөө” төв нь олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх орчин нөхцлөөр бүрэн хангагдсанаараа онцлог.

Уг төв нь хурлын өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө, бариа заслын өрөө, амрах байр, Хараагүйчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах цэг, стандартад нийцсэн ариун цэврийн өрөө, душ зэргээс бүрдэж байна.

Аймгийн хэмжээнд нийт 3300 гаруй тусгай хэрэгцээт иргэд, хүүхдүүд амьдардаг. Эдгээр иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар аймгийн төвд ирэхдээ энэ төвдөө байрлах, амрах боломжтой болж байгаа юм.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00