ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН 10-20 СМ НЭМЭГДЛЭЭ

ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН 10-20 СМ НЭМЭГДЛЭЭ

by admin

Хөвсгөлийн уулсын Эг, Бэлтэс, Үүр, Хангай нурууны Чулуут, Хануй, Хэнтий нурууны Онон, Барх зэрэг голын усны түвшин одоогоор өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдээд байна.

Мөн Сэлэнгэ, Орхон /Сүхбаатар /, Хараа гол /Дархан хот/, Бэлтэс /Баянзүрх/, Үүр гол /Цагаан-Үүр/, Халх /Ялалт баг/, Онон, Балж /Дадал/, Хэрлэн гол /Мөнгөнморьт, Чойбалсан/, Хүдэр /Хүдэр сум/ орчимд үерийн түвшинг 5-85 см мөн Хөгшин-Орхон гол /Хархорин/ Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшинг давжээ.

Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээлэв.

Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин огцом нэмэгдэх, хуурай сайр, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдээд байгаа тул жижиг гол, хуурай сайрын сав газар хийгээд татам, эрэг хөвөө дагуу суурьшсан  ард иргэд гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулжээ.

Эх сувалж: Монцамэ агентлаг

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00