ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ХЭНТИЙ: П.ЭНХМАНЛАЙН НЭРЭМЖИТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СПОРТЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХЭНТИЙ: П.ЭНХМАНЛАЙН НЭРЭМЖИТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СПОРТЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

by admin

Монгол Улсын 12 удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер, Алтан гадас одонт Пүрэвцогийн Энхманлайн нэрэмжит хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын анхдугаар наадмыг Засаг даргын ивээл дор энэ амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Тус наадамд 10 сум, багийн 200 гаруй тамирчин спортын дөрвөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Монголын Үндэсний Паралимпийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж болон аймгийн удирдлагууд, ОУХМ П.Энхманлай түүний гэр бүл, ах дүү нар оролцов. Өнгөрсөн жил Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монголын бүх ард түмний спортын XV их наадамд Хэнтий аймгийн баг тамирчид тэргүүн байр эзэлсэн тул П.Энхманлайн нэрэмжит Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын наадмыг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаа нь энэ юм.

ОУХМ Пүрэвцогийн Энхманлай нь хүн төрөлхтний их наадам болох параолимпод анхны тэргэнцэртэй гүйлтийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцож улсын рекордыг шинэчлэн тогтоосон түүхэн амжилтын эзэн билээ.

Эх сурвалж Монцамэ агетлаг

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00