ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ Ж.ГАНБААТАР: ТҮЛШНИЙ ХАНГАМЖ ТОГТВОРЖСОН

Ж.ГАНБААТАР: ТҮЛШНИЙ ХАНГАМЖ ТОГТВОРЖСОН

by admin

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Ж.Ганбаатар энэ сарын 1-23-ны өдрийн хооронд улсын хилээр дизель 95300 тонн, А-92 түлш 50400 тонн тус тус орж ирсэн гэв.

Тэрбээр “Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 92 мянган тонн байдаг бол А-92 түлшний хэрэглээ 52-53 мянган тонн орчим байдаг. ОХУ-ын Засгийн газраас хоёр хоногийн өмнө зуны зориулалттай дизель түлшний хоригоо цуцалсан. Өвлийнх хоригтой хэвээр байна. Автобензиний хоригоо хоёрхон хоногийн өмнө цуцалсан. Манай улс руу хязгаарлагдмал байдлаар экспортолж ирсэн. Хоригоос хойших 21 хоногт бүх нөөцөө шавхсан. БНХАУ-аас 7,6 тонн түлш авсан байна. Баруун аймгуудаар дизель түлшний хүрэлцээ хүндэрсэн байсан. Харин тодорхой хэлэлцээрийн үр дүнд баруун аймгуудын боомтуудаар дизель түлш орж ирж, түлшний хангамж тогтворжсон гэв. 

УИХ-ын гишүүдийн анхаарал хандуулахыг хүссэн өвөлжилт болон шатахууны хүрэлцээний асуудлаар ирэх долоо хоногийн чуулганы  нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийхээр товлов.  

Эх сурвалж: Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00