ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГТ ЭЛЭГ, БӨӨРНИЙ ХАВДРЫН МЭС ЗАСАЛ ХИЙЖЭЭ

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГТ ЭЛЭГ, БӨӨРНИЙ ХАВДРЫН МЭС ЗАСАЛ ХИЙЖЭЭ

by admin

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын тасгийнхан ХСҮТ болон УНТЭ-ийнхэнтэй хамтарч хоёр томоохон мэс заслыг анх удаа дүүрэгтээ хийжээ.

Тодруулбал, тэд ХСҮТ-ийн Г.Үнэнбат ахлагчтай баг бүрэлдэхүүнтэй хамтран “Элэгний баруун дэлбэнгээс хавдартай хэсгийг тайрах мэс засал”-ыг анх удаа хийсэн байна. Эмчлүүлэгчийн бие байдал сайн байгаа ба цаашид гам, дэглэмийг үргэлжлүүлэн барих шаардлагатай юм.  

Тэдний амжилттай хийсэн хоёр дахь хагалгаа нь УНТЭ-ийн Урологи, андоролгийн төвийн эмч П.Мягмарсүрэнтэй хамтран Баруун бөөрний хавдар оношлогдсон эмчлүүлэгчид “Баруун бөөрийг хадгалж, хавдрыг салгаж авах эмс засал” юм. Авсан хавдрыг эдийн шинжилгээнд явуулж, хортой хавдрыг баталж, эмчлүүлэгчид мэдээллийг өгчээ. Эмчлүүлэгчийн биеийн байдал сайн, хавдрын үсэрхийлэл дахилтгүй байгаа бөгөөд мэс засал болон хавдрын эмчийн хяналтад байна.   

Дээрх хоёр мэс заслыг дүүрэгтээ хийж эхэлснээр лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулж, иргэд цаг алдалгүй, хүндрэл чирэгдэл, хүлээгдэлгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чадаж буйгаараа давуу талтай ажээ. Тэд хэвлийн болон цээжний хөндий, бөөр шээсний замын, бүдүүн шулуун гэдэсний, гэмтлийн мэс заслуудыг дүүрэгтээ хийх боломжтой болсон бөгөөд хэвлийн хөндийн дурангийн мэс засалхийхээр төлөвлөсөн байна.

Эрүүл мэндийн төвийн удирдлагын зүгээс томоохон хагалгааг дүүрэгтээ хийж эхлэх зорилгын хүрээнд элэг, цөсний хавдрын мэс заслын эмч, сувилагчийг багаар нь бэлтгэж, шаардлагатай багаж хэрэгслийг урьдчилан бэлтгэж, нөөц, чадавхаа бэхжүүлсэн байжээ.

Налайх дүүргийн хэмжээнд 346 хүн хавдрын хяналтад байгаагаас хамгийн их нь буюу 23.5 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00