ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ ХАРДАГ UB SMART BUS АППЛИКЕЙШНИЙГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАЛНА

АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ ХАРДАГ UB SMART BUS АППЛИКЕЙШНИЙГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАЛНА

by admin

Нийтийн тээврээр зорчигчдын түгээмэл ашигладаг UB Smart Bus аппликейшнийг хэрэглээнээс хасахаар болсныг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ.

Уг аппликейшнийг “Улаанбаатар смарт карт” компани бүтээж, хөгжүүлсэн бөгөөд сервер нь БНСУ-д байрладаг. Улмаар нийслэлийн иргэдийн мэдээлэл гадаадын компанид төвлөрч байгаа нь эрсдэлтэй гэж үзэн нийтийн тээврийн шинэ төлөвлөлтийн хүрээнд тус аппликейшнийг үе шаттайгаар хэрэглээнээс хасахаар шийджээ. Харин  “Улаанбаатар смарт карт” компанид хэрэглээнээс халах тухай албан ёсны мэдээлэл ирээгүй байгаа аж.

Үүний оронд “Ай Си Ти” гэх дотоодын технологийн компани шинэ аппликейшн хөгжүүлж байгаа аж. Шинэ аппликейшнийг энэ сарын 20-ноос хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй олон нийтэд албан ёсоор танилцуулах гэнэ.

Шинэ аппликейшнээс нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн эхлэх, дуусах цаг, яг тухайн цагт автобус аль буудал дээр байгааг, автобусны буудлуудын мэдээлэл, тус автобусны буудалд ямар чиглэл ирдэг, хамгийн ойр автобусны буудлын байршлын мэдээллийг авах боломжтой аж.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00