ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

by admin

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас энэ онд хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, санхүүжүүлэхэд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар нийт 36,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа.

ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс олгох хөнгөлөлттэй зээлийн зориулалтаар 29 тэрбум төгрөгийг 21 салбар, чиглэлд үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр 5 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно. Төслийн материалыг энэ сарын 24-нөөс хоёрдугаар сарын 23 хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авч байна.

Сангийн яам, ХХААХҮЯ яам хооронд байгуулсан гэрээний дагуу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн эх үүсвэрээс орон нутагт түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог хөгжүүлэх, ажлын байр нэмэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр 4,2 тэрбум төгрөгийг “Загвар хоршоо”-ны үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгох аж. Төслийн материалыг энэ сарын 31-ний өдрийн гуравдугаар сарын нэгэн хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авна.

Мөн, “Жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг” үзүүлэхээр 2,9 тэрбум төгрөгийг 8 жилийн хугацаатай үндсэн болон эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхээр жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 3 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно. Төслийн материалыг нэгдүгээр сарын 31-нээс гуравдугаар сарын нэгэн хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авахыг ЖДҮГ мэдээллээ.

Дээрх төслүүдийн материалыг Засгийн газрын тогтоолоор баталсан “ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу бүрдүүлэн www.sme.gov.mn цахимаар дамжуулан илгээх аж.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00