ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ УБЦТС: ЭРЧИМ ХҮЧНИЙ ДУТАГДЛААС ШАЛТГААЛЖ ЦАГААН САРААР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАЖ БОЛЗОШГҮЙ

УБЦТС: ЭРЧИМ ХҮЧНИЙ ДУТАГДЛААС ШАЛТГААЛЖ ЦАГААН САРААР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАЖ БОЛЗОШГҮЙ

by admin

Сар шинийн баярын өдрүүдэд эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан цахилгаан хэрэглээг хязгаарлаж болзошгүйг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-нээс мэдэгдлээ. Иймд 17:00-22:00 цагт ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ тохируулахыг уриалав.  

Хэрхэн цахилгаанаа хэмнэх вэ

-Индүү, тоос сорогч, угаалгын машин зэргийг 17:00-22:00 цагаас өөр цагуудад ажиллуулах

-Цахилгаан зуухны халаах хэсэг хоолны савны ёроолын хэмжээтэй адил байвал цахилгааны хэрэглээг 60 хувь хүртэл бууруулна

-Хоол, цайг буцалсны дараа плиткийн температурыг бууруулах, хоол бүрэн болохоос өмнө ширмэн зуухыг салгаж үлдэгдэл дулааныг ашиглах

-Хоол хийх үедээ савныхаа тагийг тавих, ингэснээр эрчим хүчний хэрэглээгээ 2.5 дахин багасгана

-Цагийн тохируулгатай будаа агшаагч зэрэг цахилгаан хэрэгслийг 17:00 цагаас өмнө ажиллуулах

-Хоёр тарифт тоолууртай бол цахилгаан хэрэгслээ 21:00-06:00 цагийн хооронд ажиллуулах замаар өдрийн цагаар зарцуулдаг цахилгааны төлбөрөө хоёр дахин багасгах боломжтой

-Индүү 17-26 ширхэг 100 Вт-ын чийдэнтэй тэнцэх цахилгаан хэрэглэдэг. 21:00 цагаас хойш индүүгээ ашиглах

-Хэрэглээгүй телевизор, wifi төхөөрөмж, DVD тоглуулагч, хөгжим, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуух, компьютер зэргийн залгуурыг тогтмол салгаж хэвших

-Гар утсаа цэнэглээд цэнэглэгчээ залгаатай хэвээр нь үлдээдэг бол жилд 560 төгрөг дэмий үрэгдүүлнэ.

-Таван минут шүршүүрт ороход ванны 1/3-тэй тэнцэх хэмжээний ус ордог. Энэ нь ус халаах эрчим хүчийг хэмнэж байгаа юм.

-Эрчим хүчний хэмнэлттэй А, А+, А++ ангиллын гэр ахуйн цахилгаан хэрэгслийг сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэнэ.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00