172
Эстонийн Тали хотод болж өндөрлөсөн өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд А.Эрмүүн оролцож алтан медаль хүртсэн байна.
Тэрбээр 19 настай, нийслэлийн Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн залуу тамирчин. Тус тэмцээнд 40 улсын 1500 гаруй тамирчин оролцсоноос А.Эрмүүн нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж Монгол Улсын анхны эрэгтэй дэлхийн аварга болсон байна.Түүний хамт тус тэмцээнд оролцсон С.Мөнх-Оргил хоёр мөнгөн медаль хүртэж, ирээдүйтэй тамирчин гэдгээ батлан харууллаа. Сонирхуулахад, өвлийн усанд сэлэлтийн температур +1.5 градус байдаг ажээ.
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/