ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ АККУМУЛЯТОР ДАХИН БОЛОВСРУУЛАХ АНХНЫ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

АККУМУЛЯТОР ДАХИН БОЛОВСРУУЛАХ АНХНЫ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

by admin

Авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны үйлдвэрийг Налайх дүүрэгт байгуулж, өнөөдөр нээлээ. Ингэснээр орчин үеийн шаардлага хангасан, бүрэн автомат, жилд 7 мянган тонн буюу 300-400 мянган ширхэг хаягдал хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг дахин боловсруулж, хаягдал хар тугалгыг 98, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх боломжтой болж байна. Аккумулятаор дахин боловсруулах Монголын анхны үйлдвэрийг “Электрокем Монгол” ХХК өөрийн хөрөнгөөр байгуулж, ашиглалтад оруулахын зэрэгцээ 75 хүний ажлын байр шинээр бий болгож 1.2-1.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм.

Байгаль орчин, нийгмийн эрүүл амьдралын төлөө бүтээсэн шинэ үйлдвэрийн нээлтэд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт оролцох үеэрээ байгаль орчинд ээлтэй технологи, үйлдвэрлэлийг төрөөс бодлогоор дэмжихээ илэрхийлээд, цаашид ашиглалтаас гарсан хар тугалгат хүхрийн хүчлийн батерейг цуглуулах, хадгалах систем бий болгоход хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах болно хэмээснийг ЗТХЯ мэдээллээ.

Манай улсад жил бүр хамгийн багадаа 6250 тонн буюу 160 мянган ширхэг хар тугалгат хүхрийн хүчлийн батерей байгальд хаягддаг гэсэн мэдээлэл бий. Үүнээс 1200 орчим тонн буюу 30 мянган ширхгийг нь стандартын бус аргаар дахин боловсруулж экспортолдог аж. Энэ нь нийт хаягдлын 19 орчим хувийг эзэлж байна. Үлдэж буй 80 гаруй хувь нь байгальд шууд хаягддаг нь хүрээлэн буй орчин, нийгмийн эрүүл ахуйд ноцтой заналхийлж байгаа юм. Машины аккумлятор байтугай нэг ширхэг жижиг хуруу зай 20 мкв талбай, 400 литр усыг бохирдуулах хор хөнөөлтэй аж.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00