ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

by admin

ХНХЯ, Лоринэт сан 2024-2025 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.Санамж бичгийн хүрээнд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого хэрэгжүүлж, залуу гэр бүлийг дэмжих, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэх бодлоготой уялдуулж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сайжруулж боловсуулахад хамтран ажиллах юм.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн боловсруулж, хүүхэд асран халамжлах хувилбарт үйлчилгээг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ. Үүнд ясли буюу 1-3 насны хүүхдийг асран халамжлах, хүүхэд асран халамжилж хамгаалах, олон нийтийн оролцоонд тулгуурласан хүүхэд асрах үйлчилгээ/эцэг эхийн оролцоотой бүлгээр хүүхдийг асран хамгаалах, явуулын үйлчилгээ, цагаар үйлчлэх төв, гэрээр хүүхэд асрах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан асран халамжийн үйлчилгээ, бизнесийн байгууллагын дэргэдэх хүүхэд асрах үйлчилгээ багтаж байгааг ХНХЯ мэдээлэв.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00