ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ УИХ-ЫН СОНГУУЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ

УИХ-ЫН СОНГУУЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ

by admin

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэллээ

Нэр дэвшигч нь сонгуулийн мэдээллийн нэгдсэн сангийн www.e-election.mn цахим системээр дамжуулан бүртгүүлж, баримт бичиг болон нэр дэвших хүсэлтээ илгээх боломжтой. Бие даан нэр дэвшигч нь тойргийнхоо 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсгийг цуглуулахаар хуульчилсан юм. 

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхийн өмнө холбогдох байгууллагуудтай хамтран нам эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд зориулсан танхимын сургалтыг зохион байгуулж, мэдээлэл хийн зааварчилгааг өгөөд буй. Үүний зэрэгцээ Сонгуулийн ерөнхий хороо Авлигатай тэмцэх газартай хамтран “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч танаа” гарын авлагыг гаргасан аж. Уг гарын авлагад нам эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичиг, тэдгээрийг хэрхэн хаанаас авах талаарх зааварчилгааг оруулсан байна. Түүнчлэн хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим системд үүсгэх, мэдүүлэх, баталгаажуулах, сонгуулийн зардлаа тайлагнах зааварчилгаа болон сурталчилгаатай холбоотой хуулийн зохицуулалтыг тусгасан аж.

Нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00