ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКС 400-ГААС ИЛҮҮ БАЙВАЛ ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛДӨГ ГЭВ

АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКС 400-ГААС ИЛҮҮ БАЙВАЛ ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛДӨГ ГЭВ

by admin

Агаарын чанарын индекс 401-500 зааж байвал маш их бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг ЦУОШГ-аас мэдээлэв.

Агаарын чанарын мэдээллийг agаar.mn сайтад цаг тутам шинэчилж байна. Чанарын индекс 0-50 зааж байвал цэвэр, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, 51-100 бол хэвийн буюу стандартын шаардлага хангасан гэж үздэг байна. Энэ индекс 101-200-гийн хооронд байвал бага бохирдолтой, хэт мэдрэг хүмүүс амьсгалын замын шинж тэмдэг илрэх магадлалтай аж. Харин 201-300 байвал бохирдолтой, 301-400 бол их бохирдолтой гэж үзэх нь. Ингэхдээ техникийн ерөнхий шаардлага, хот суурин газрын гадаад орчны агаарт байх бохирдуулах бодисын хүлцэх хэм хэмжээ гэсэн стандарт ашигладаг байна.

“Агаарын чанарыг хэмжихэд хугацаа маш чухал байдаг. Агаарын чанарын стандартыг олон улсын жишгээр, хамгийн богинодоо 24 цагийн мэдээллийг нэгтгэж гаргадаг. Манай улсад хүхэрлэг хийг 20 минут, 24 цаг, нэг жил гэсэн хугацаагаар хэмжиж байгаа. Тоос тоосонцорыг 24 цаг хэмжиж байж нарийвчилсан мэдээлэл гарах боломжтой”-г ЦУОШГ-ын Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн хэлтсийн дарга Б.Бархасрагчаа танилцууллаа. 

Нийслэлийн агаар бохирдуулагч бодис хүхэрлэг хий (SO2) энэ сарын 13-18-ны өдрийн байдлаар 34-506 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэгүүд 1-р хороолол, Толгойт, Баянхошуу байсан бол Баянхошуу орчимд энэ сарын 16-нд АЧС-аас 10.1 дахин их байлаа.

Азотын давхар исэл (NO2) нь 8-158 мкг/м3, хамгийн их агууламж илэрсэн цэгүүд 1-р хороолол, 100-н айл, Толгойт, тэр дундаа Толгойт орчимд энэ сарын 17-нд АЧС-аас 3.1 дахин их байв.

РМ10 тоосонцор нь 30-433 мкг/м3, хамгийн их агууламж илэрсэн цэгүүд 1-р хороолол, Хайлааст, Шархад, харин Хайлааст орчимд энэ сарын 16-нд АЧС-аас 4.3 дахин их байжээ.

РМ2.5 тоосонцор нь 11-567 мкг/м3, хамгийн их агууламж илэрсэн цэгүүд 1-р хороолол, Хайлааст, Баянхошуу байсан бол 1-р хороолол орчимд энэ сарын 14-нд 11.3 дахин их байсныг мэдээллээ. 

эх сурвалж: https://montsame.mn/mn/read/357974

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00