460
Анхны “ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ”-ийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас санаачлан Жуулчдын гудамж буюу гутлын 22-т байгуулсан. Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүрэг бүр өөрсдийн онцлогт тохирсон өглөөний гудамжтай болох чиглэл өгсөн. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Жамъян гүний гудамжинд дахин нэг “Өглөөний гудамж” нээлтээ хийж байна.Тус өглөөний гудамж нь байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай усны цорго, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, номын булан, үнэгүй интернет ашиглах орчинг бүрдүүлэн цаашид ажиллах болно.