459
Токио2020 паралимпын наадмын хүндийг өргөлтийн 107кг жинд РИО2016 паралимпын хүрэл медалт МУГТ Э.Содномпэлжээ АЛТАН МЕДАЛЬ хүртлээ. Тэрбээр эхний захиалгандаа 241кг хоёр дахь захиалгандаа 245 кг тус тус өргөж өөрийн тогтоож байсан Паралимпын дээд амжилтыг эвджээ. 3дахь оролдлогоор 248кг захиалаж өргөхөд нь хүчингүйд тооцсон ч. Өмнөх хоёр оролдлогод хүрэх тамирчин байхгүй учир шууд АЛТАН МЕДАЛЬ хүртэв. 2р байранд орсон Малайзын тамирчин 237кг3р байранд орсон Ираны тамирчин 231кг тус тус өргөжээ