Монгол улсын төрийн шагналт уран бүтээлч С.Саранцацралтын “Оюун санаагаа аваръя“ бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээс… 2021.09.13 -наас 30 хүртэл Хаан Банк арт галерейд / Installation / инстоляци , / Conceptual Readymade / концептуал рейди мейд бүтээлүүдийг толилуулж байна . Эдгээр бүтээлүүдээр өнөөгийн бидний амьдарч буй нийгэм, хүрээлэн буй орчин, хүмүүсийн хоорондын харилцаа, оюун санааны хоцрогдол гэх мэт үзэгдэлүүдийг орчин үеийн дүрслэх урлагаар үзүүлж байгаа зорилго нь үзэгчидэд шинэ санаа, өөрөөр харах өнцөг болон шүүмж асуултуудийг өөртөө болон нийгэмд тавих нээлттэй боломжийг олгож байгаа юм. Уг үзэсгэлэн цочирдуулна бас итгэж ядуулна. Галлерейн хаалгаар ороод нүдэндээ итгэмгүй тийм л дүр зургийг харах болно. Гэхдээ энэ бол та бидний эргэн тойронд байдаг атлаа хэн ч анзаардаггүй тийм л ертөнц байв. Бид уусан архины шил, татсан тамхины хайрцаг, том том ууттай хогнуудыг хаяхдаа магадгүй юу боддог бол? “Оюун санаагаа аваръя“ үзэсгэлэн бидний амьдралын бодит тусгал байлаа. Өөрөөр хэлбэл ярьдаг үзэсгэлэн гээд товчилчиход буруудах зүйлгүй мэт. Тиймээс бид юмсыг харах өнцөгөө өөрчилсөнөөр амьдралын хэв маяг, үзэл бодол өөрчлөгдөж улмаар илүү сайхан шинэ ирээдүйг бүтээх болно. Тэгэхээр бид оюун санаагаа живэхээс аварцгаая…Энэхүү үзэсгэлэнг заавал зорьж очиж үзээрэй
406