Улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдэвт гар зураг болон эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр шагналыг гардуулав. Уралдааныг Улс тунхагласны 97 жилийн ойг угтан “Өсвөрийн парламент-2021” хөтөлбөрторолцогч хүүхдүүдийн санаачилгаар УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор энэ сарын 16-24-нд зохион байгуулсан юм.
Эсээ бичлэгийн уралдаанд Нийслэлийн 53 дугаар сургуулийн 12в ангийн сурагч Б.Ононхатантуул I байр, “Тэмүжин алтернатив” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ц.Ану, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн сурагч Б.Марал нар II байр, Говь-Алтай аймгийн “Хантайшир Эрдэм” цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч О.Тэнгисболд, Завхан аймгийн Улиастай сумын лаборатори “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 11в ангийн сурагч М.Намуун, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 11 дүгээр ангийн сурагч С.Энхжин нар III байрыг тус тус эзлэв. Тусгай байрт:
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Ө.Түмэнхүслэн,
- Нийслэлийн 45 дугаар сургуулийн 12а ангийн сурагч М.Оюундарь,
- Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч А.Найданжав,
- Орхон аймгийн Жаргалант сумын “Жаргалант” ЕБС-ийн 9а ангийн сурагч Ц.Пүрэвмаа,
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн гоо заслын 2 дугаар ангийн суралцагч Н.Ундармаа,
- Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн 11д ангийн сурагч Д.Энхбилэг,
- Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Б.Лхагвасүрэн,
- Үй Цай сургуулийн 11а ангийн сурагч Г.Хулан,
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын лаборатори 8 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Х.Номин,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн 9б ангийн сурагч Х.Мягмарнаран нар шалгарсан байна. Мэдээллийн эх сурвалж Монцамэ агентлаг https://www.montsame.mn/mn/read/282387