ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ НЕФТИЙН ҮНЭ БУУРЧЭЭ

НЕФТИЙН ҮНЭ БУУРЧЭЭ

by admin

ВАШИНГТОН. /The Guardian/. Дэлхийн улс орнууд “COVID-19”-ийн шинэ хувилбарын улмаас зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг дахин тогтоосноор эдийн засгийн сэргэлт саарч болзошгүй нөхцөл байдал үүслээ. Үүнээс шалтгаалан нефтийн үнэ баасан гарагт 2020 оны дөрөвдүгээр сараас хойш өдөрт хамгийн ихээр буюу 10 гаруй хувиар буурчээ.

Тодруулбал, Европ, Азийн орнууд “Омикрон” хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд Африкийн хэд хэдэн оронд зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоосны дараа “Brent” маркийн нэг торх нефтийн үнэ 8.77 ам.доллар буюу 10.7 хувиар буурч, 73.45 ам.долларт хүрчээ.

Мөн “WTI” маркийн нефтийн нэг торхын үнэ 9.12 ам.доллар буюу 11.6 хувиар буурч, 69.27 ам.долларт хүрсэн нь дэлхийн томоохон эдийн засагтай орнууд хөл хорио тогтоож, зорчих хөдөлгөөний хатуу хязгаарлалтуудыг тогтоосон өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн их бууралт болжээ.

Шинэ хувилбар нь өргөст уурагтаа олон мутаци агуулсан тул одоогоор хэрэглэж буй вакцинуудын дархлааны хариу урвалаас зайлсхийх чадвартай байж болзошгүйд судлаачид ихээхэн санаа зовниж байгаа бөгөөд олон улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтүүд холбогдох судалгаануудыг үргэлжлүүлэн хийж байна. 

Мэдээллийн эх сурвалж: Монцамэ www.montsame.mn

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00