ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ МОНГОЛ УЛС ГУРИЛАА ЭКСПОРТЛОНО

МОНГОЛ УЛС ГУРИЛАА ЭКСПОРТЛОНО

by admin

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох эрхтэй болсныг ХХААХҮ-ийн сайд цахим хуудаснаа мэдээлэв.

Тэрбээр, “Хорио цээр, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын шаардлагыг хангаж 13 үйлдвэр урд хөрш рүү гурил экспортолно. 2021 онд тооцоо судалгаа гарган, БНХАУ-ын талтай хэд хэдэн удаагийн уулзалтыг амжилттай хийсний дүнд манай улс хэрэгцээнээсээ илүү гарсан улаанбуудайг урд хөршдөө экспортлох боломжийг нээлээ. Монгол Улсад жилд 943 мянган тн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий 50 гаруй гурил үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулдаг. Цар тахлын хүнд үед БНХАУ-д дотоодын гурилын хэрэгцээнээс илүү гарсан улаанбуудайн гурилыг анх удаа экспортлох эхлэл тавигдсанаар хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэх, аж ахуйн нэгжүүд экспортлогч болж зах зээлээ тэлэх, орлогоо нэмэх зэрэг эдийн засагт олон эерэг нөлөө үзүүлнэ” гэжээ.

Монгол Улс өнгөрсөн онд 420 мянган га-д үр тариа, үүнээс 389.4 мянган га-д улаанбуудай тариалж, нийт 571.1 мянган тонн үр тариа хураан авсан. Энэ нь сүүлийн 30 жилд хураагаагүй арвин ургац юм. Манай улсын улаан буудайн жилийн хэрэгцээ 310 орчим мянган тн байдаг аж. 

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЕ АГЕНТЛАГ

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00