ЭХЛЭЛ НЭВТРҮҮЛЭГТАНИН МЭДЭХҮЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН АНХНЫ СПОРТ БОУВЛИНГ ГЭХЭД ТА ИТГЭХ ҮҮ?

ДЭЛХИЙН ХАМГИЙН АНХНЫ СПОРТ БОУВЛИНГ ГЭХЭД ТА ИТГЭХ ҮҮ?

by admin

Спортын олон төрөл байдгийг мэдэх ч хэзээнээс хүн төрөлхтний дурлан сонирхдог зүйл болсон талаар та сонсож байсан уу? Дэлхийн хамгийн анхны боулинг гэхэд та итгэх үү?

МЭӨ 3200 он Боулинг

5000жилийн настай Египетийн булшнаас бөмбөг пин/гахай/ олдож байв. Харин орчин үеийн боулинг нь 1841онд АНУ-д үүсэж байжээ.

МЭӨ 2000-аад оны орчим Бөмбөгт тоглоом

Маяачууд пиц хэмээх бөмбөгт тоглоомыг тоглодог байв.Тус тоглоомын онцлог нь гар хөлөө оролцуулахгүйгээр цагирагт бөмбөг оруулж тоглодог байжээ. 

МЭӨ 776 он Анхны олимп

Герегийн Олимп хотод анхны олимпын наадмыг зохион байгуулж байжээ. Үүнийг Грегийн Зевс бурханд зориулж байжээ. Энэхүү наадам нь 4 жилд нэг удаа болдог бөгөөд холоос хүмүүс ирж оролцдог байжээ. 

1100-аад он Гар теннис

Европын лам нар гараараа бөмбөг цохидог анхны теннисыг зохиов. 1870-аад оноос эхлэн үүнтэй төстэй модоор цохидог теннис Анги улсад дэлгэрчээ. 

1490 он Унадаг дугуй

Италийн зураач зохион бүтээгч Леонарда да винчи анхны унадаг дугуйны загварыг зурав. Бүр дөрөө, гинжийг нь хүртэл дүрсэлж байжээ. Үүнээс нэлээн олон жилийн дараа унадаг дугай ёдортын төрөл болсон юм. 

1788 Крикет

Лондонгийн Мерилбоны Крикетийн клуб XVI зууны цохиурт тоглоомын дүрмийг өөрчлөн өнөөгийн крикетийг үндэслэж байв. 

1867 Бээлийтэй бокс 

Эртний Герегт нударгаа сураар ороодог байсан бол Ромын Гладиотарууд төмөр бээлий өмсдөг байжээ.  1867 оноос бээлийтэй боксын эхлэл тавигдсан

1880-аад он Ширээний теннис

Викториагийн үеийн Англи улсад зочид хоолны ширээгээ нийлүүлээд жижигхэн тавцан болгоод теннис тоглодог байжээ. Тухайн үед бөмбөгний оронд дарсны бөглөөг ашигладаг байжээ. 

1888 он Хөл бөмбөгийн лиг

Англи улсад дэлхийн хамгийн анхны хөл бөмбөгийн лигийн тэмцээн зохион байгуулагдав. Тухайн үед энэхүү тэмцээнд нийт 12 баг оролцож байжээ. 

1896 он Орчин үеийн Олимп

Францын язгууртан Пьер дө Күбэртэн эртний Олимпийн наадмыг сэргээн зохион байгуулав. Герегийн Афин хотод зохиосон тэмцээнд 14улсын 300 тамирчин ирж оролцсон байна. Усанд сэлэлт, унадаг дугуй, хүндийг өргөлт, бөх, хөнгөн атлетик, марафон гэх ангилалаар явагдаж байжээ. 

1920-оод он Элсний волейбол 

Энэ тэмцээнийг анх АНУ Калифорни мужийн Санта Моникагийн далайн эрэг дээр зохиож байжээ. Харин одоо далайн эрэг гэлтгүй дэлхийн хаана ч зохиож болдог болжээ.Мөн энэд үеэр Америк хөл бөмбөгийн Лиг байгуулж байжээ. 

1930 Хөл бөмбөгийн дэлхийн аварга 

Уругвайд хөл бөмбөгийн анхны томоохон олон улсын тэмцээн зохион байгуулагдаж 13 баг өрсөлдсөнөөс Уругвайн баг түрүүлж байжээ. Түүнээс хойш Дэлхийн II дайны жилүүдийг эс тооцвол 4 жил тутамд хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсаар л байна

1960 он Паралимп

Анхны паралимпийн наадам Италийн Ромд зохион байгуулагдав. 400 гаруй тамирчин нум сум, усанд сэлэлт, ширээний теннис, сагсан бөмбөгөөр хурд хүчээ сорьж байжээ. 

1991 он  Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга 

ФИФА-ийн Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн Хятад улсад зохион байгуулагдав. Финалын тоглолтонд АНУ-ын баг Норвегийн багийг 2/1-ээр ялж байжээ. 

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00