Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо 2022 оны 10 дугаар сарын 19-22-нд нийтийн биеийн тамир, спортын байгууллагуудыг эгнээндээ нэгтгэдэг олон улсын ASFAA холбооны XVI их хурал зохион байгуулагдлаа. Монголын Гольфийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мягмарсүрэн Монгол улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж тус хуралд оролцлоо.Хурлыг БНСУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, Байгаль орчны яам болон Бусан хотын захиргаа, олон улсын болон Ази тивийн бүх нийтийн спортын (Asia Sport For All Association) холбоод хамтран явуулсан байна.Энэхүү их хуралд дэлхийн 20 гаруй улс орны 200 орчим төлөөлөгчид оролцож “Дэлхийн нийтийн цаг уурын өөрчлөлт”, “Ковид-19 цар тахлын үед дэх нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээг идэвхжүүлэх нь”, “Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжигч 100 хот” зэрэг хэд хэдэн сэдвийн хүрээнд олон илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг хийгджээ.Ази тивийн томоохон хотуудын төлөөлөгчид өөрийн хотод нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр хэрэгжүүлж байгаа сайн туршлагуудыг хуваалцаж, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдэд ээлтэй ая тухтай спортын орчин хэрхэн бүрдүүлэх зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг, ярилцлага явагдсан байна.+2


