ЭХЛЭЛ ӨВ СОЁЛ XIII ЗУУНЫ ҮЕИЙН АДУУНЫ ШҮДЭН ЭМЭЭЛ

XIII ЗУУНЫ ҮЕИЙН АДУУНЫ ШҮДЭН ЭМЭЭЛ

by admin

Чингис хаан музей голлох үзмэр, ур хийцийн хувьд дэлхий дээрх цор ганц гэдэг нь мэдэгдээд буй онцгой нэгэн дурсгал XIII зууны үеийн адууны шүдэн эмээл юм. Эмээлийн үндсэн хэлбэр төрх нь Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, Рашид ад-диний “Судрын чуулган” болон Юань улсын үеийн зарим бичгийн сурвалж дахь баримт мэдээлэлтэй нийцдэг. Эмээлийн бүүрэгний нүүрэн тал, хавтасны талбайд шигтгэн урласан зөгийн үүр мэт зургаан талт дүрс бүхий ясан чимэглэл нь химийн найрлага болон сорьцын шинжилгээгээр жинхэнэ адууны шүд болох нь тогтоогдсон. Аливаа амьтны шүд бол хамгийн бат бөх, хамгийн хатуу яс байдаг. Адууны араа шүдний цөгц болох маш хатуу ясыг эвдэхгүйгээр 1-2 мм нимгэн зүсч, зургаан талт дүрс гарган тааруулж хийснээс XIII зууны үеийн дархчуулын ур ухаан, авьяас чадвар ямар өндөр түвшинд хүрсэн байсан нь харагддаг. XIII зууны үеийн Монгол дархчуудын ур ухааныг өнөөгийн бидэнд тээж авчирсан энэхүү үнэ цэнтэй дурсгал нэгэн цагт Монголоосоо гарч, АНУ, Европоор дамжиж явсаар, хуучны эд зүйлсийн худалдаан дээр байсныг нь эх орондоо элэгтэй Монгол залуучууд худалдан авч, эгүүлэн авчирсан юм. Уг эмээл дэлхийн олон орноор дамжин урт холын замыг туулсаар, эцэст нь Монголдоо ирж, Чингис хаан музейнхээ хойморт залагдах болсон нь Монголчууд бидний хувьд эртний сайхан ерөөл, хувь тавилан, аз завшаан гэлтэй.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00