ЭХЛЭЛ ӨВ СОЁЛ “ХАДАНД СИЙЛСЭН ЭРТНИЙ УРЛАГ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“ХАДАНД СИЙЛСЭН ЭРТНИЙ УРЛАГ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

by admin

Дэлхийн хадны сийлмэл зургийн баялаг дурсгал Монгол улсад хадгалагдаж буй бөгөөд эрдэмтэн судлаачдын олон жилийн уйгаггүй хөдөлмөр, судалгааны үр дүнг нэгтгэсэн тусгай үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Монголын хадны зураг бол зөвхөн Монгол орны түүх, соёлын өв төдийгүй дэлхийн хүн төрөлхтний соёлын өв байгаль дээрээ хадгалагдан үлдсэн үнэт архив билээ. Ийм нандин өв дурсгалаа хадгалж хамгаалах, залуу хойч үед өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах зорилготой “Хаданд сийлсэн эртний урлаг” тусгай үзэсгэлэнг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн 20 жилийн ойд зориулан Боловсрол, Шинжлэх ухааны яам, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын

Үндэсний музейтэй хамтран зохион байгуулж олон нийтэд 1 сарын турш нээлттэй толилуулна. Цаашид уг үзэсгэлэнг бүхэлд нь дижитал үзэсгэлэн болгон цахим ертөнцөд нээлттэй байршуулах юм.

Тус үзэсгэлэнд хадны зургийн ерөнхий ангиллын дагуу:

1. Хадны сийлмэл зураг

2. Зосон зураг гэсэн хоёр бүлэгт хуваан Монгол орны нутагт буй хадны зургийн дурсгалаас 100 гаруй шилмэл зургийг сонгон дэлгэн үзүүлж байна.

Мөн эдгээр дурсгалуудыг AR, VR дижитал технологоор амилуулж үзэгч бодит мэдрэмжийг авах боломжтойгоор дэглэснээрээ онцлог юм. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал нар хүндэтгэлийн үг хэлж, хүрэлцэн ирсэн хүндэт зочид эрдэмтэн судлаачдад мэндчилгээ дэвшүүллээ.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00