ЭХЛЭЛ НЭВТРҮҮЛЭГЯРИЛЦЛАГА ДУУЧИН ЖУЛДЫЗ: БИД ЭНЭ ЕРТӨНЦ ДЭЭР ИРСЭН БАДАРЧИД

ДУУЧИН ЖУЛДЫЗ: БИД ЭНЭ ЕРТӨНЦ ДЭЭР ИРСЭН БАДАРЧИД

by admin

Anemone хамтлагаар олноо танигдсан дуучин Жулдыз цоо шинэ уран бүтээлээрээ урлагтаа эргэн ирэв. Шинэхэн уран бүтээлийнх нь талаар бид түүнтэй хэдэн хором ярилцлаа.

Сайн байна уу? Юуны өмнө шинэ уран бүтээлээ гаргасанд тань баяр хүргэе. Аливаа юмны эхлэл гэдэг хамгийн чухал санагддаг. Энэ үүднээс уран бүтээлийнхээ гарааг хаанаас эхэлсэн талаар манай уншигчдад товчхон танилцуулаач?

Баярлалаа. Юуны өмнө уран бүтээлийг маань сонсоод урам өгч байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Би анх 2011 онд 25-р суваг телевизийн Making the band шоу нэвтрүүлгээс Anemone хамтлагаар анх үзэгчдэд танил болж байсан. Бид хамтдаа нэлээн хэдэн уран бүтээлийн ард гарч байжээ. Үүнийг эргээд бодоход сайхан байна. Тэгээд 2015 оноос хамтлагийнхаа Жаннатай хамтран JJ гээд уран бүтээлүүд хийж байсан. 

Шинэ уран бүтээлийн нэр нь “Js Star” гэж байсан. “J” гэдэг ямар утга байна? 

“J” гэдэг нь нэрний эхний үсэг, “star” гэдэг нэрний маань утга нь байгаа. Жулдыз гэж казакаар “Од” гэсэн утгатай. Тэгээд нэрээрээ дуугаа нэрэлсэн. Миний анхны соло уран бүтээл гэдгээрээ их онцлогтой, надад шинэ мэдрэмжийг өгсөн ийм сайхан уран бүтээл маань байна. 

Дууны клип их гүн утгатай юм шиг. Хоёр ертөнцийн хооронд аялаад байгаа ч юм шиг тийм дүрслэлтэй байсан.

Star дуу маань намайг яг хэн бэ? гэдгийг гаргаж өгсөн дуу. Анхны минь дуу гэдэг утгаараа дахин төрөлтийг надад өгсөн гэх юм уу даа. Дотоод ертөнцийнхөө энерги хэмээрээ үгээ бичиж, маш их эрх чөлөө, аз жаргалыг мэдэрсэн мөн урлагийг гүн түвшинд ойлгосон онцгой бүтээл минь гэж боддог.

Хүмүүс уран бүтээлээрээ ямар нэг зүйлийг харуулж, хүмүүст ойлгуулахыг хүсдэг. Таны хувьд тийм утга, мөн чанар бий юу? 

Тийм ээ. Амьдрал бол аялал. Бид энэ дэлхий дээр ирсэн бадарчид бас аялагчид.  Алхаад л, алхаад л зогсохгүйгээр урагшаа явж өөрийн сэтгэлзүйг танин мэдэж, өөрийгөө олж, ойлгосноор дотоод ертөнцөд минь бүх л зүйл байгааг ухаарах нь л хамгийн гоё мэдрэмж. Авч болох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг бол өөрийнхөө доторх үүрдийн гэрийг олж, тэндээ амар амгалан оршиж, ухамсараа сэргээн, шинэ үүд хаалгуудыг нээгээд сүнсээ улам хүчтэй болгох гэж боддог. Энэ ертөнцөд бидний мэдэрч болох гайхалтай зүйлүүд маш их бий. Тэр гайхалтай зүйлүүдийг бид өөрсдийн хүчээр хийж, бий болгодог юм шүү гэдэг санааг тусгахыг хүссэн юм. 

Цаашдаа дахин дуу хийх үү? Төлөвлөгдөж эсвэл ажиллаж байгаа уран бүтээл байгаа юу?

Star дууныхаа клипийг дараагийн дуутайгаа холбож зохиолоо хийсэн. Дараагийн дуу маань “Dreams” гэдэг дуу байгаа. Удахгүй та бүхэндээ сонсгох болноо. Ер нь цаашдаа урлагийн ертөнцөд өөрийн хэм энергээрээ уран бүтээлүүдээ гаргахаар төлөвлөж байгаа.

За баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье. 

Баярлалаа. Та бүхний ажилд ч бас амжилт хүсье.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00