ЭХЛЭЛ НЭВТРҮҮЛЭГЯРИЛЦЛАГА ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ХАЛАМЖ ХҮРТЭГЧИД БИШ, КАПИТАЛ ГЭЖ ХАР

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ХАЛАМЖ ХҮРТЭГЧИД БИШ, КАПИТАЛ ГЭЖ ХАР

by admin

1943 онд Америкийн судлаач Абрахам Маслоу хүний маш олон төрлийн хэрэгцээг 5 ангилалд хуваан авч үзсэн байдаг. 1. Хүний анхдагч хэрэгцээ буюу амьд явахад шаардлагатай хооллох, хувцаслах, идэх, унтаж амрах гэх мэт үндсэн хэрэгцээ 2. Хүний амгалан тайван байх хэрэгцээ 3. Харилцааны хэрэгцээ  4. Өөрийгөө хүндэтгэх хэрэгцээ буюу өөртөө итгэлтэй байх, зорилгодоо хүрэх чадвар,бусдыг хүндэтгэж, бусдаар өөрийгөө хүндэтгүүлэх чадвар багтана. 5.Бусдын төлөө гэх мэт хэрэгцээний онолыг гаргасан аж. Хүн бүрт эдгээр хэрэгцээ тэгш өгөгдсөн ч зарим хүмүүсийн хувьд бүрэн хангагддаггүй тохиолдол бий. Хүүхэд байхаасаа хязгаарлагдмал орчинд өсөж буйдаа өөрийгөө эсвэл эцэг эхийгээ буруутгах нь бий. Гэвч энэ бол хэн нэгнийг буруутгах нөхцөл биш юм.  Энэ хязгаарыг нийтэд хөгжлийн бэрхшээл гэж тодорхойлсон.  Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэгт: бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хамааруулна.

Сүүлийн жилүүдэд тусгай хэрэгцээт иргэдийн тоо өсөж буйг Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харж болно. 2003 онд  60,435, 2010 онд 82,631, 2020 оны байдлаар 11,871 нь харааны, 4,060 нь яриа, 8,708 сонсгол, 21,810 оюун ухааны хомсдол, 20,742 сэтгэц, 7,678 хавсарсан, 33,530 бусад гэх зэрэг нийт 108,399 тусгай хэрэгцээт иргэд байна.  

Б.Батчулуун: /Өгөөмөр сэтгэл ТББ захирал/,
Баярсайханы Тамиртай тусгай хэрэгцээт иргэдийн тухай хийсэн ZOOM ЯРИЛЦЛАГА

Б.Батчулуун: /Өгөөмөр сэтгэл ТББ захирал/ Тусгай хэрэгцээт иргэдийн амьдрах, ажиллах нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгвөл эдгээр хүмүүс бие даагаад ажиллах бүрэн боломжтой. 

2004 онд Б. Батчулууны 5 дахь хүүхэд төрөх үеийн хүндрэлийн улмаас тархины саажилттай гэсэн оноштойгоор мэндэлсэн юм. Энэ цагаас эхлэн тэрээр тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн талаар судлаж, тэдэнтэй нөхөрлөн улмаар тусгай хэрэгцээт иргэдийн багшаар суралцан, тэдэнтэй ажиллаж эхэлжээ.

Б.Тамир: Ойлголтын зөрүү байдаг. Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр л юу ч хийж чадахгүй гэж хараад байдаг. Гэтэл дотроо тусгай авьяас чадвартай хүмүүс их  байдаг.  Бас эцэг эх нь хүүхдүүдээ гадаа нийгэмшүүлэхээс айж эмээдэг. Хүүхэд нь ч гэсэн өөртөө итгэх итгэлгүй болчихдог учраас өөрийгөө хязгаарлаж эхэлдэг. Тиймээс эцэг эх нь хүүхэддээ итгээд чөлөөтэй явуулах хэрэгтэй юм шиг санагдсан. Эцэг эхийн итгэл маш чухал байдаг.

Тусгай хэрэгцээт иргэдэд нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгвөл ажиллах бүрэн боломжтой. Тэд өрхийн үйлдвэрлэл хийж, төмс ногоо тариалах зэргээр өөрсдийгөө хөгжүүлж байна. Эдгээр иргэдийг нийгмээс тусгаарлах биш харин ч энгийн иргэдтэй адил ажил хөдөлмөр эрхлүүлэх боломж бололцоог нь бүрдүүлэх хэрэгтэй. Тусгай хэрэгцээт иргэд улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсдэг. Тэд татвар, нийгмийн даатгалаа төлөхийг хүсдэг.  Тэд халамж хүртэгчид биш, капитал байхыг хүсдэг. 

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00