Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, халдварт өвчнөөр өвчлөгчид 2022 онд 325.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 250.4 мянгаар буурахад коронавируст халдварын 302 мянган тохиолдол бүртгэгдсэн нь нөлөөлжээ.
Харин салхин цэцгээр өвчлөгчид 3171 (11.8 дахин)-ээр, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1708 (13.5 дахин)-аар, цусан суулгаар өвчлөгчид 993 (2.4 дахин)-аар, гонококкт халдвараар өвчлөгчид 905 (29.8 хувь)-аар, мөөгөнцрөөр өвчлөгчид 663 (46.4 хувь)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 527 (14.6 хувь)-аар, трихомониазаар өвчлөгчид 141 (5.3 хувь)-өөр, вируст хепатитаар өвчлөгчид 90 (68.7 хувь)-оор, сүрьеэгээр өвчлөгчид 37 (1.6% хувь-гоор тус тус нэмэгдэж, коронавируст халдвараар өвчлөгчид 259176 (46.2 хувь)-гаар буурсан байна.