Тал нутгийн мөсөн шоу буюу “Grass land on Ice 2023″ уран гулгалтын анхны шоу тоглолтыг энэ сарын 27-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Шоунд Монголын уран гулгагч Г.Марал-Эрдэнэ, Японы уран гулгагч Кarakawa tsunehito, Uramatsu chisato, Honda hiroki, мөн Harashima fumiko, Harashima mie, Shimmura masakatsu, Yamada yoji нар Японы үндэсний соёлын өв тээгч бүжигчид оролцож, мөсөн дээр спорт, урлагийн сонирхолтой үзүүлбэрүүдийг толилуулах юм.
Монголын Тэшүүрийн Холбоо нь Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Grass land on Ice” тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд ивээн тэтгэгчээр Монгол Улсын Соёлын Яам, МИАТ ТӨХК оролцож байна. Шоу тоглолт 1-р сарын 27, 28-нд 16, 20 цагаас “Степп Арена” мөсөн ордонд болно. Мөсөн ордны тасалбар түгээгүүр, Ticket.mn сайтаар тасалбарыг 40-50 мянган төгрөгөөр борлуулж байна.
