ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ШИНЭ АВТОБУСЫГ 29 ЧИГЛЭЛД ЯВУУЛНА

ШИНЭ АВТОБУСЫГ 29 ЧИГЛЭЛД ЯВУУЛНА

by admin

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэхээр 117 автобусыг авч ирээд байгаагаас эхний 30 автобусны тоноглол хийн, бэлтгэл хангаж, үйлчилгээнд гаргаад байгаа.

Тодруулбал, 6 чиглэлд тус бүр 5 автобус иргэдэд үйлчилж байна. Үлдсэн 87 автобусыг энэ 7 хоногт багтаан үйлчилгээнд гаргана. Одоогоор 100 автобусны чиглэлийг төлөвлөөд байгаа. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх, хэвийн жигд ажиллагааг хангах, хүлээгдлийн хугацаа, чиглэлийн давхцалыг бууруулахаар 13 чиглэлийг богино эргэлтээр, 10 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөжээ.

Шинэ автобусуудыг одоогоор “Чингэлтэй-Зүрх уул”, “Хайлааст-МУБИС”, “5 шар-Ботаник” чиглэлд үйлчилгээнд явуулж байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Үйлчилгээний хүртээмжийг нэмэх, шинэ суурьшлын бүсэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор 10 чиглэлд 44 автобус нэмж, богино эргэлтийн 19 чиглэлд 56 автобусыг хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн.

“Шинэ Яармаг” хороолол, Нисэхийн эцэс зэрэг шинээр бий болсон суурьшлын бүс, “Туул гарден”, “Хан Хиллс” хотхон руу нийтийн тээврийн үйлчилгээг хүргэнэ. Богино эргэлтийн хувьд “Тоосгоны үйлдвэр-Ботаник-Жанжин клуб” гэх алсын чиглэлийг “Тоосгоны үйлдвэр-Сансарын тойрог”, “Жанжин клуб-Кино үйлдвэр” гэх мэт 2 хэсэг болгон хуваасан” гэлээ.

Хоёрдугаар сард ирэх 107 автобусанд ч шинэ төлөвлөлт гаргах аж. Нийтийн тээврийн чиглэлийн төлөвлөлт хийхдээ иргэдийн хүсэлтийг үндэслэдэг байна. Мөн богино эргэлтийг нэвтрүүлснээр тухайн чиглэлүүд дэх хүлээгдлийн хугацаа 40, зорчилтод зарцуулах хугацаа 45 хувиар буурна гэж Нийтийн тээврийн газар тооцоолжээ.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00