ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ХҮН, АМЬТАН БАЙГАА ТОХИОЛДОЛД АЧИХГҮЙ БАЙХ САНАЛ ГАРГАЖЭЭ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ХҮН, АМЬТАН БАЙГАА ТОХИОЛДОЛД АЧИХГҮЙ БАЙХ САНАЛ ГАРГАЖЭЭ

by admin

 НИТХ-ын зөвлөл “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны журамд, тухайн жилд 4 ба түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг 2 дахин нэмж төлөх, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг шилжүүлэхийн өмнө, шилжүүлэхээр бэлтгэх үед жолооч ирсэн эсэх нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй, тухайн машины жолоочийг 3-аас доошгүй удаа зарлан дуудах, утсаар залгах, мессеж хүргэхэд ирээгүй бол тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлж, үндсэн төлбөрийг төлүүлнэ. Зөрчлийг бүртгэлийн мэдээллийн санд бүртгэж, түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг санал оруулахыг НИТХ-ын ХМТ мэдээлэв. 

Өнгөрсөн онд 120 459 автомашиныг зөөн шилжүүлэх хүсэлт ирүүлснээс 52636 автомашиныг журамлажээ. Харин иргэдээс тээврийн хэрэгслийн ачилттай холбоотой 154 гомдол ирсний 20 нь ачилтын компаниас болж хохирсон тухай байв. Мөн ачигчийн харилцаа, хандлагатай холбоотой, орон сууцны голд, эмнэлгийн гадаа байрлуулсан автомашиныг ачсан тухай гомдол, санал хүсэлт тодорхой хувийг эзэлжээ. Түүнээс гадна тээврийн хэрэгсэл дотор хүн, амьтан байгаа тохиолдолд тухайн автомашиныг ачихгүй байх санал боловсруулсныг НИТХ-ын зөвлөл эцэслэн шийдэх аж. 

ЭХ СУРВАЛЖ МОНЦАМЭ АГЕНТЛАГ https://montsame.mn/mn/read/312031

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00