ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ӨМНӨГОВЬ: МОНГОЛ БАНХРЫН ГӨЛГИЙГ МАЛЧИДТАЙ ХАМТРАН НУТАГШУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

ӨМНӨГОВЬ: МОНГОЛ БАНХРЫН ГӨЛГИЙГ МАЛЧИДТАЙ ХАМТРАН НУТАГШУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

by admin

Даланзадгад /МОНЦАМЭ/  “Говийн эзэн 2023” төслийг Өмнөговь аймагт хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ.

Өмнөговь аймгийн ЗДТГ болон БОАЖГ, Монгол банхар судлалын төвтэй хамтран зэрлэг амьтад болон малчдад чиглэсэн нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж байна.

Тус төслийг ховор ан амьтадтай бүс нутаг орчмын малчин өрхүүдэд хэрэгжүүлэх юм. Монгол банхрыг нутагшуулах замаар ховордсон араатан амьтан, малчдын амьдралын явцад үүсдэг олон асуудлыг багасгах, таслан зогсоох, экосистемийг хамгаалах зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн 7 суманд монгол банхрын 33 гөлгийг нутагшуулахаар бэлтгэл ажил хангагджээ.    

Монгол банхар нь нүүдэлчин монголчуудын амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд олон мянган жилийн туршид байгалийн эрс тэс уур амьсгал, нүүдэлчин ахуй амьдрал, уламжлалт ёс заншлын нөлөөнд бий болсон байгалийн зөн билэг өндөр хөгжсөн, сүргээр болон бие даан амьдрах чадвартай амьтан юм.

Сүүлийн жилүүдэд цөөрөөд байсан ч монгол банхар хамгаалалын чиглэлээр үйл ажиллагаа эрчимтэй хэрэгжиж байгаагийн  үр дүнд тоо толгой өсөж байна.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00