ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛ ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ТОГТООЛЫГ БАТЛАВ

НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛ ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ТОГТООЛЫГ БАТЛАВ

by admin

НЬЮ-ЙОРК. /un.org/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хүлээцтэй байх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах асуудлаар 2686 дугаар тогтоолыг лхагва гарагт санал нэгтэйгээр баталжээ.

Уг баримт бичигт НҮБ-ын гишүүн орнуудын энх тайвнаар зэрэгцэн орших үүрэг амлалтыг онцлон тэмдэглэж, эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай байгааг дахин баталжээ. Түүнчлэн бүх бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд уриалсан байна.

Гишүүн орнуудын төлөөлөгчид үзэн ядах үг хэллэг, олныг төөрөгдүүлсэн хуурамч мэдээллээс үүдэлтэй хүчирхийлэл, ялангуяа олон нийтийн сүлжээнд газар авч буйд гүнээ сэтгэл зовниж байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл олон улсын болон бүс нутгийн бүх байгууллагуудад хандан “арьсны өнгө, үндэс угсаа, хүйс, шашин шүтлэг, төрөлх хэлээр нь ялгаварлан гадуурхах явдлаас үүдэлтэй хүчирхийлэл, үзэн ядах үг хэллэг, хэт туйлшралыг ил тод буруушаахыг” уриалсан байна.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00