390



Завхан аймаг дахь шүүхийн тамгийн газар нийгмийн зорилтод бүлэгт чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль үсгийн нэхэмжлэлийн загвар, бусад загвар маягтыг хэвлүүлэн шүүхийн үйлчилгээний хэсэгт байршууллаа.
Завхан аймагт харааны бэрхшээлтэй 335 иргэн амьдардаг бөгөөд тухайн иргэд бусдын тусламжгүйгээр шүүхийн үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм.


