ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ PRENSA LATINA: КУБЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ АЙЛЧЛАЛД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

PRENSA LATINA: КУБЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ АЙЛЧЛАЛД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

by admin

ХАВАНА. /Prensa Latina/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх удахгүй болох 77-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Куба Улсад айлчилж буйд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел илэрхийллээ.

Кубын Ерөнхийлөгч М.Диаз-Канел У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийх үеэрээ Куба оронд таныг болон танай ард түмнийг хайрлан хүндэтгэдэг хэмээн онцоллоо. Монгол Улсын төрийн тэргүүн хариу мэдэгдэхдээ, Куба, Монгол хоёр улс нь газар зүйн хувьд алслагдмал оршдог боловч “хоёр орны ард түмэн сэтгэл зүрхээрээ ойр байдаг” гэж онцлон тэмдэглэв.

Кубын Ерөнхийлөгчийн Тамгын газрын “X” олон нийтийн сүлжээн дэх хуудсанд мэдээлснээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Куба улс энэ онд 77-гийн бүлгийг амжилттай даргалж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Куба, Монгол Улс нь уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд 1960 онд дипломат харилцаа тогтоосноосоо хойш найрсаг харилцаагаа тасралтгүй хөгжүүлсээр ирсэн билээ.

Эх сурвалж: Монцаме агентлаг

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00