ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ЭНЭ 7 ХОНОГТ МОНГОЛ УЛСАД

ЭНЭ 7 ХОНОГТ МОНГОЛ УЛСАД

by admin

2023 оны 12 дугаар сарын 18-24-нд болох үйл явдлын тойм.

Улаанбаатарт:

12 дугаар сарын 18-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

12 дугаар сарын 18-нд: Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Хүний эрх ба сэтгүүл зүй” хэлэлцүүлэг Новотел зочид буудалд болно.

12 дугаар сарын 18-нд: Спортын оны шилдгүүдэд “Бөртэ чоно 2023” шагнал гардуулах ёслол болно.

12 дугаар сарын 18-нд: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: “Сургалт-судалгаа-үйлдвэрлэл”-ийн Face to face форум уулзалт болно. Судалгааны лабораториуд хувийн хэвшлийн хамтын ажиллагаа,  инновац бүтээгдэхүүнийг танилцуулна.

12 дугаар сарын 18-22-нд: УИХ-ын Хянан шалгах түр хороо Нүүрсний асуудлаарх ээлжит нээлттэй сонсголыг зохион байгуулна.

12 дугаар сарын 19, 20-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

12 дугаар сарын 20-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

12 дугаар сарын 21, 22-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

12 дугаар сарын 22-нд: Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Монголын балетын хөгжил сангаас толилуулдаг “Цөмөөхэй” бүжгэн жүжиг МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуягийн найруулгаар үзэгч олонд хүрнэ.

12 дугаар сарын 22-нд: Бизнес эрхлэгчдийн “Entrepreneur-2023” шагнал гардуулах ёслолын ажиллагаа, бизнесийн цэнгүүн 26 дахь жилдээ болно.

12 дугаар сарын 23-нд: Монгол Улсын Филармониос зохион байгуулдаг “Snow Melody” тоглолт Соёлын төв өргөөний тайзнаа болно.

12 дугаар сарын 23-нд: “Цөмөөч ханхүү ба хулганы хаан” хүүхдийн балетыг “The Corporate Hotel and Convention Centre”-ын тайзнаа тоглоно. Уг тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар “Олон улсын урлаг боловсрол хөгжлийн академи” НҮТББ ажиллаж байна.

Орон нутагт:

12 дугаар сарын 18-нд: Дундговь аймагт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, үр дүнгийн уулзалт болно.

12 дугаар сарын 18-нд: Дорноговь аймагт аймгийн Төрийн бус байгууллагуудын уулзалт хэлэлцүүлэг Сайншанд хотноо болно.

12 дугаар сарын 20-нд: Төв аймгийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын хоёрдугаар зөвлөгөөн болно.

12 дугаар сарын 21-нд: Говь-Алтай аймагт “Их говийн тэмээний баяр” болно.

12 дугаар сарын 21-22-нд: Говь-Алтай аймагт “Туульсын хаан Жангар” арга хэмжээ болно.

12 дугаар сарын 23, 24-нд: Баян-Өлгий аймагт Улсын драмын эрдмийн театр, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид хамтран Хэрэйдийн ханлигийн хан Тоорил вангийн тухай “Тоорил хаан” түүхэн драмын жүжгийг аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа тавина.

Хилийн чанадад:

12 дугаар сарын 18-нд: Хонгконгт “Латин Формейшн бүжгийн ДАШТ’’ болно. Энэ жилийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлжөн “Moon Dance” хамтлаг оролцоно.

12 дугаар сарын 20-нд: Токио хотын “Bunkyo Civic Hall (S танхим)”-д морин хуурч А.Долгион “Тал нутгийн аялгуу” бие даасан тоглолтоо толилуулна.

ЭХ СУРВАЛЖ: Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00