ЭХЛЭЛ ӨВ СОЁЛ “ТУУЛЬСЫН ХААН ЖАНГАР-2023” ХҮЧ ЭРЧМИЙГ ХУРААХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ САРЫН 21, 22-НД ГОВЬ-АЛТАЙД БОЛНО

“ТУУЛЬСЫН ХААН ЖАНГАР-2023” ХҮЧ ЭРЧМИЙГ ХУРААХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ САРЫН 21, 22-НД ГОВЬ-АЛТАЙД БОЛНО

by admin

Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Туульсын хаан Жангар-2023” хүч эрчмийг хураах үйл ажиллагаа энэ сарын 21, 22-нд Алтай хотноо болно.

Энэ үйл ажиллагааны хөтөлбөрийг Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцуулав. Хөтөлбөрийн дагуу нээлтийн үйл ажиллагаа 12 дугаар сарын 21-нд галын тахилгаар эхэлж, үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, хурдан атны уралдаан, шилдэг буур, шилмэл ингэ шалгаруулах тэмцээнээр үргэлжлэх аж. Харин тухайн өдрийн орой тууль хайлах ёслол эхлэх юм.

Үйл ажиллагааны хүрээнд 12 дугаар сарын 22-нд төв цэнгэлдэх хүрээлэнд мөсөн сурын харваа, сайхан тэмээтэй ганган хос, хурдан торомны уралдаан болно хэмээн холбогдох албанаас танилцууллаа.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00