ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ 128300 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЖЭЭ

128300 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЖЭЭ

by admin

Өнөөдрийн байдлаар 128300 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгожээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 16 байршилд тээврийн хэрэгслийг цахимжуулах ажил үргэлжилж байна.

Агаарын бохирдлын төлбөр болон зам, замын байгууламжийн төлбөрийг төлөөгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил гаргаж торгуулсан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шинэ хуулийн заалт хэрэгжиж эхлээд буй.

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл эзэмшигч нь шинэ хуулийн заалт хэрэгжиж эхэлснээс хойш торгууль болон бусад төлбөрөө бүрэн төлсөн байхыг шаардана.  Шинэ зохицуулалтаар торгууль тавьснаас хойш 15 хоногийн дотор төлбөрөө төлбөл 50 хувийг хөнгөлнө. Харин 15 хоногоос хэтэрвэл 50 хувиар нэмэгдэж байгаа.

Статистик тоон мэдээллээс харахад нэгдүгээр сарын 4-ний байдлаар 436 мянган машин торгуультай байна.

Эх сурвалж: Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00