ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ П.ЗОЛЖАРГАЛ: ЭНЭ КИНОГООР НИЙГМИЙН ОЛОН ТАЛЫГ ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭСЭН

П.ЗОЛЖАРГАЛ: ЭНЭ КИНОГООР НИЙГМИЙН ОЛОН ТАЛЫГ ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭСЭН

by admin

Каннын кино наадамд шалгарсан “Баавгай болохсон” уран сайхны киноны Монгол дахь нээлт маргааш болно. Тус киноны найруулагч П.Золжаргал болон гол дүрд тоглосон С.Батзориг, Ү.Батцоож, Б.Номинжигүүр, Б.Төгөлдөр, Б.Батмандах нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.


Киноныхоо талаар найруулагч П.Золжаргал ярихдаа “Анх утааны эсрэг жагсаал болж байх үед киноныхоо санааг бодож олсон. Зохиолын дүрийн хөгжүүлэлт, санхүүгийн асуудлаа зохицуулах зэрэг урт аяллыг даваад 2022 оны эхний сард зураг авалтаа эхэлсэн юм. Зургийн ажил гурван сар үргэлжлээд өнгөрсөн оны хоёрдугаар сард киногоо дуусгасан. Эхлээд Каннын кино наадам руу явуулж, хоёр сарын дараа тус кино наадамд шалгарсныг мэдэж байлаа. Энэ киног амжилттай бүтээхэд 20 гаруй байгууллага, 80 гаруй хувь хүн дэмжлэг үзүүлсэн байдаг. Ихэнх зургийг Дэнжийн мянгад авсан. Харин өнгө засалт, эвлүүлэг, дууны найруулгыг Францад хийсэн. Монгол, Франц, Швейцар, Катар дөрвөн улсын хамтын ажиллагааны хүрээнд киногоо амжилттай бүтээсэн.

Нийгмийн олон асуудлыг нэг кинонд багтааж харуулах гэж хичээлээ. Агаарын бохирдол, ажилгүйдэл, хүүхдийн эрх зөрчигдөж буй гээд олон асуудлыг хөндсөн, үүний шийдлийг нь харуулахаар зорьсон бүтээл юм. Уран сайхны киноны гол дүрд 15 настай физикийн хичээлд асар сонирхолтой, эрч хүчтэй, өсвөр насны хүү болон түүний гэр бүл, одоогийн нийгмийн үнэн бодит байдлыг харуулахыг зорьсон. Кино маань Францын 100, Швейцарын 27 кино театрт нээлтээ хийсэн. Цаашлаад Англи, Австри, Герман, Итали, Тайваньд гаргахаар төлөвлөж байна” гэв.


Тус киноны гол дүр Өлзий (Ү.Батцоож)-гийн багшийн дүрд тоглосон жүжигчин С.Батзориг киноныхоо талаар “Анх найруулагч маань кинонд тоглох санал тавьсан. Миний хувьд ихэнхдээ инээдмийн төрөлд тоглодог учраас эргэлзэж байсан ч зөвшөөрсөн. Киноны арын албаныхан 20-30 насны залуучууд байлаа. Бүгд маш сайн кино хийхээр зорьсон тул ямар нэг хүндрэл байсангүй” гэв. 

Эх сурвалж: Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00